Эхлэл Гадаад The MongolZ-ын дасгалжуулагч, тоглогч нар HLTV-ын оны шилдэгт нэр дэвшлээ
Гадаад

The MongolZ-ын дасгалжуулагч, тоглогч нар HLTV-ын оны шилдэгт нэр дэвшлээ

#CS2 Долоон төрлөөс тавд нь нэр дэвшсэн байна.

Хуваалцах

CS2-ын мэдээллүүдийн хамгийн найдвартай эх сурвалж болох HLTV-ээс 2024 оны шилдгүүдийг шалгаруулахаар санал асуулга зарлажээ.

Тус байгууллагаас гурван төрлөөр шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд “Panel awards”-ын төрлүүдэд Монголын The MongolZ багийнхан нэр дэвшжээ.

Panel awards-ыг HLTV-ын 5 ажилтан, сонгогдсон 10 тайлбарлагч, дэлхийн чансаагаар тэргүүлэгч 20 багийн төлөөлөл нийт 35 хүний бүрэлдэхүүний саналаар тодруулдаг байна.

Panel awards нь долоон төрлөөр шилдгийг шалгаруулах ба дараах таван төрөлд монголчууд нэр дэвшжээ. Үүнд:

  • Coach of the year – Баянбатын “maaRaa” Эрдэнэдалай
  • IGL of the year – Бямбасүрэнгийн “bLitz” Гарьдмагнай
  • Opener of the year – Мөнхболдын “Senzu” Азбаяр
  • Anchor of the year – Батболдын “mzinho” Аюуш
  • AWPer of the year – Банзрагчийн “910” Өсөхбаяр

Нэр дэвшигчдийн финал энэ сарын 28-д тодрох бол ялагч нь нэгдүгээр сарын 11-д тодорно.

Төсөөтэй нийтлэлүүд
Гадаад

2025 оноос “Бета” үеийнхэн төрж эхэлнэ

Альфа үеийнхний эрин үе дуусаж, 2025-2039 онд төрсөн хүүхдүүдийг “Бета” үеийнхэн гэж...