Эхлэл Нийгэм Хятадууд биднээс хөгжлөөрөө хол тасарсан, цалин нь өссөн, Монголд тоож ирж ажиллахгүй
Нийгэм

Хятадууд биднээс хөгжлөөрөө хол тасарсан, цалин нь өссөн, Монголд тоож ирж ажиллахгүй

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Хуулийн төслийг 2023 онд тус яамны дэд сайд асан С.Зулпхараар ахлуулан боловсруулж, хагас жилийн өмнө цахим хуудсанд байршуулан, иргэдээс санал авч байна.

Хуваалцах

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж хуулийн төсөлд нэмсэн, шинэ заалтыг танилцуулав. Тэрээр ажиллах хүчний нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглал судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэсэн юм. Мөн ажиллах хүчний хомсдол үүссэн нь дараагийн шалтгаан гээд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэсэн юм.

  • Төрөлт буурсан
  • Залуус олноороо гадаад орнууд руу явсан
  • Бодит цалин өсөөгүй.

Яг өнөөдрийн байдлаар манай улсад 48 мянган сул ажлын байр байна. Ирэх онд Засгийн газар 14 мега төсөл эхлүүлснээр ойрын хугацаанд нийт 280 мянган ажлын байр бий болно гэж ГБХНХЯ-наас танилцуулав. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр манай 196 мянган иргэн гадаад улсад амьдардаг.

Харин манай улсад 19611 гадаад хүн ажилладаг. Энэ тоо 2014 онд хамгийн өндөр буюу 26104 байжээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж “280 мянган хятад хүн манай улсад ирнэ гэдэг нь ташаа мэдээлэл. Манай улсад хамгийн ихдээ л 54 мянган гадаад иргэн амьдарч байсан. Мөн гадаад иргэд дээд тал нь таван жил оршин суух боломжтой. Гадаад иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас хяналт тавин ажилладаг.” Гэв.