Эхлэл Улс төр Төрийн албан хаагчдын цалин 5 хоногийн дараа 6 хувиар нэмэгдэнэ
Улс төр

Төрийн албан хаагчдын цалин 5 хоногийн дараа 6 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

Хуваалцах

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэсэн юм. Ингэснээр 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэнэ.

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болно.

Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Улс төр

НИЙСЛЭЛД ДАХИН ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. Улаанбаатар хот...