Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна.
Энэ өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдарт цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Тодруулбал дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Оюунбаатар, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын улсын цолтой 52 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Анхны барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан начин цолтойдоо түрүүлж байв.
Тэгвэл өнгөрсөн жил Д.Амартүвшин начин өнгөлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.
.